Генерал Б.Хурцыг өчигдөр 23 цагийн үед цагдан хорих 461-р ангид авчирчээ

 

Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хориод байгаа. Цагдаагийн байгууллагын эх сурвалжаар түүнийг АТГ-ынхан эрүүдэн шүүсэн гэмт хэрэгтэй холбогдуулан шалгаж байсан. Тэгэхдээ 2002 оны 133 дугаар зүйл буюу гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэж үзэн Прокурорын байгууллагаас шалгах эрхийг ЦЕГ-ын харьяа Тусгай субьектийн гэмт хэргийг шалгах хэлтэст шилжүүлсэн байна.

Манай сурвалжлах багийг тус ангид очиход Б.Хурцын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар нь хүрэлцэн ирээгүй байна. Харин 461-р ангийн нэр нууцалсан эх сурвалж, "Генерал Б.Хурцыг өчигдөр 23 цагийн үед авчирсан" гэж мэдээллээ. 

461

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.