Этиоп: 30 орчим усны үхэр нэг дор үхсэн байжээ

 

Цэцэрлэгт хүрээлэнд байдаг бусад хоёр нутагтай хөхтөн амьтад ч үхсэн байхыг олсон гэж  орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан байна.

Эдгээр амьтад чухам ямар шалтгаанаар хэдэн арваараа үхснийг хэлэх боломжгүй гэж цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Бехирва Мега ярьжээ. Амьтдыг энэ сарын 14-21-ний өдрүүдэд үхсэн гэж үзжээ.

Усны үхэр нь нэн ховордсон ан амьтдын нэг тул нутагшуулсан улс орнууд онцгой анхаарал тавихыг олон улсын байгууллагуудаас шаарддаг. Дэлхий дээр 115,000-130,000 усны үхэр тоологдсон байна.

Эрдэмтдийн үзсэнээр байгаль орчны бохирдол, ой мод устах, тахал, хулгайн ан зэргээс үүдэлтэй тоо толгой нь буурсаар байгаа юм. Хулгайн анчид усны үхрийн хурц соёо шүдийг нь авч Хонконг, Америк руу худалдаж ашиг олох сонирхолтой.

 

RR Hippos May 2015 790x350

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.