Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна.
25-нд нутгийн баруун хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.