СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт, Хобби | 2019-04-22

Хобби булан: Өдөнбөмбөгийг өшиглөгчид

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Дэлхий нийтэд shuttlecock буюу Монголоор Өдөн бөмбөг гэх спорт нь шинэ төрлийн спорт бөгөөд 1991 оноос хөгжин өдгөө дэлхийн 40 гаруй оронд өргөн дэлгэр хөгжөөд байна. .

Монголын Өдөнбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.Энхболд “Азийн улс орнуудад хөлөөрөө тоглодог спортыг нийлүүлээд спортын хэлбэрт оруулан, дүрэм журамтай болгосон. Манай улсын хүүхэд, залуус тэвэг гэдэг тоглоомыг мэднэ тэрийг л тор татаад хоёр талд харилцан тоглодог болгосон гэсэн үг. .

-Бөмбөгийн талаар танилцуулахгүй юу?

-Уг бөмбөгийн дөрвөн талыг галууны өдөөр хийдэг бөгөөд 10 грамм жинтэй, өндөр нь 15 см, бууж ирэхдээ улаараа бууж ирдэг.

-Одоогийн байдлаар ямар сургуулийн хүүхдэд өдөнбөмбөгийг танилцуулсан бэ?

-Одоогийн байдлаар 20 гаруй сургуулийн сурагчдад таниулсан. Баянзүрх дүүргийн хэд хэдэн сургуульд уг спортыг таниулан хичээллэж байгаа. Тэмцээнээс тэмцээнд уг спортыг таниулан, хүүхэд залуусыг сургаж байна. Өдөнбөмбөгөөр одоогоор 600 орчим хүүхэд хичээллэж байна.

-Эрэгтэй, эмэгтэй хүүхэд гэлтгүй уг спортоор хичээллэж болно гэсэн үг үү?

-Тийн эмэгтэй хүүхэд ч тоглож болно. Энэ нь ерөөсөө хүүхдийн сонирхол. . Хүүхэд, залуусын хувьд тэвэг шиг юм байна гээд эхэндээ сонирходог ч спорт учраас бие биедээ дамжуулдаг, довтолгоо, хаалт, давуулт зэргийг хөлөөрөө хийдэг. Яг л багийн спорт шиг хөдөлгөөний элемент нь ороод эхлэхээр шинэ төрлийн хамгийн сонирхолтой спорт аж.

Дэлхийн өдөнбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг тамирчид оролцоно

Монголын өдөнбөмбөгийн холбоо байгуулагдсан цагаасаа жилд 4-5 тэмцээн уралдаан зохион байгуулж байна. Одоогийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн өсвөр үеийн сурагчдад уг спортыг таниулан сургаж байгаа бөгөөд ирэх наймдугаар сард Дэлхийн аваргад оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Монголын өдөнбөмбөгийн холбооны шүүгч, дасгалжуулагч Б.Бат-Эрдэнэ “Манай тамирчид өнгөрсөн жил . Ирэх наймдугаар сарын 19-25-ны хооронд Францын нийслэл Парис хотны Өдөнбөмбөгийн дэлхийн аваргад оролцох тамирчиддаа сонгоод бэлтгэлдээ гараад эхэлсэн.

-Нийт хэдэн тамирчин оролцох вэ?

-Энэ удаад дөрвөн эмэгтэй, таван эрэгтэй тамирчин, эрэгтэй эмэгтэй багийн дасгалжуулагч, Монголын Өдөнбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, нарийн бичиг, шүүгч гэсэн бүрэлдэхүүнтэй оролцох юм.

-Тэмцээнд оролцож байгаа залуусын хувьд хэдээс хэдэн насныхан оролцох вэ?

-Манай энэ спортод насны ангилал гэж байхгүй. ” хэмээв.

Өдөнбөмбөгийн спортын ерөнхий зарчим нь галууны дөрвөн талст өдийг шигтгэсэн бөмбөгөөр тоглодог зарчимтай. Бид нарын мэдэх волейболын спорттой тун адилхан буюу торны хоёр талаас хоёр буюу гурван үеэр тоглож аль болох олон оноо цуглуулах зорилготой юм. .

Монголын Өдөнбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.Энхболд “Европийн улс орнууд өдөнбөмбөгийг залуучуудынхаа дунд хөгжүүлсэн байдаг. Зарим нэг спортын хувьд зардал өндөртэй байдаг. Тэгвэл . Тэмцээний хувьд 12*6 харьцаатай талбай дээр гурван тамирчин тоглодог” гэсэн юм.

“Өдөнбөмбөгөөр хичээллэснээр сунгалт, уяан хатан чанар хөгждөг. Уг спортын онцлог нь мэдрэмж, нүдний харааг маш сайн хөгжүүлдэг байгаа. Энэ спортоор бага багаар хичээллэх юм бол ямар ч хүн техникийг бүрэн эзэмших боломжтой” хэмээн Монголын Өдөнбөмбөгийн холбооны шүүгч, дасгалжуулагч Б.Бат-Эрдэнэ дурдлаа. 

Өдөнбөмбөгөөр хичээллэснээр нүдний хараа, хөлийн хөдөлгөөн, тэнцвэрийн чадваруудыг сайн хөгжүүлдэг

. Бас нэг онцлог нь багийн, хосын, холимог хос, ганцаарчилсан гэх мэт олон хувилбараар тоглож болно. Өдөнбөмбөгийн спортоор хичээллэх нь нүдний хараа болон тулгуур эрхтэний үений холбоос, зөөлөн эдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Хөлөөрөө тоглодог болохоор хөлийн хөдөлгөөн, авхаалж самбаа, тэнцвэрийн чадваруудыг сайн хөгжүүлдэг. Өнгөрсөн жил манай улсын өсвөрийн баг тамирчид Азийн аварга тэмцээнд оролцон хүрэл медалийн эзэн болсон бөгөөд . Ингээд тус тэмцээнд оролцох тамирчидтай ярилцлаа.

Өдөнбөмбөгийн спорт нь байрлал довтолгоо, хамгаалалт, хаалт, дамжуулалт, давуулалт гэх мэт үндсэн техникүүдтэй. Бас нэг онцлог нь багийн, хосын, холимог хос, ганцаарчилсан гэх мэт олон хувилбараар тоглож болно

Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч А.Хонгорзул “Анх тэмцээнийг үзээд гоё санагдаад хичээллэж эхэлсэн. Өдөнбөмбөгөөр хичээллэснээр уян хатан, тэсвэр тэвчээртэй байх талаар суралцсан. Багш маань бөмбөгөө сайн эзэмшдэг бол асуудал байхгүй хэмээдэг” гэсэн юм.

Өдөнбөмбөгийн спортын тамирчдын хувьд зориулалтын зөөлөвчтэй гутал өмсөн тоглодог бөгөөд энэ нь бөөр доргихоос сэргийлдэг. Тус спортоор хичээллэж байгаа хүүхэд залуусыг дэмжин .

 

 

 

 

 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.