“Нэг бүс нэг зам Монгол-Хятадын ѳртѳѳт марафон” явагдаж байна
Олон улсын “Автомашингүй өдөр”-ийг жил бүрийн 09 дүгээр сарын 22-нд тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг болсон.

Уламжлал ёсоор өнөөдөр 08.00-17.00 цагийн хооронд төв замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулж байна.

Д.Сүхбаатарын талбайд унадаг дугуйчдын парад, триатлоны спортын төрөлд орох дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн, “Нэг бүс нэг зам Монгол-Хятадын өртөөт марафон” явагдаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.