Өнгөрсөн жилийн дэлхийн аварга финландчууд эхний тоглолтдоо хожигдлоо

Өчигдөр эхний шатны тоглолтууд явагдсан ба манай сайт АНУ болон Шведийн шигшээ багуудын тоглолтын тоймыг нийтэлсэн билээ. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Харин одоо Канад болон Финландын шигшээ багуудын тоглолтын тоймыг хүргэж байна. Финландчуудын хувьд өнгөрсөн 2018 оны ДАШТ-ний финалд АНУ-ын хүчирхэг багийг буулган авч дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болоод байгаа юм. Харин Канадчуудын хувьд өнгөрсөн жил хагас шигшээд орж чадалгүйгээр Чехийн шигшээд хожигдон медальгүй хоцорсон билээ. Тэгвэл энэ удаад Канадчууд эхний тойрогт шинэхэн дэлхийн аварга багийг 5:3 харьцаагаар буулган авлаа. 

Нэгдүгээр үед: Канад 0:2 Финланд

Хоёрдугаар үед: Канад 2:1 Финланд

Гуравдугаар үед: Канад 3:0 Финланд 

Энэ хоёр баг Чехийн хүчирхэг багтай А хэсэгт байгаа ба Канадчууд одоогоор хэсгээ тэргүүлж байна. 

Screen Shot 2019 04 19 at 15 Канад болон Финландын шигшээ багуудын тоглолтын тоймыг хүлээн авч үзнэ үү. 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.