Г.Мөнхбаяр:Нам хуралдаж байгаа юм чинь намынхаа бодлогоор л явна

 

Нийслэлийн МАН-ын Бага хурал үргэлжилж байна. 

Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр бага хурал хаалттай үргэлжилсээр байна. Хуралдааныг Барилга хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр даргалан явуулж байгаа юм.

Үдээс хойш хэдэн хэдэн удаа завсарласан хурал 18:30 минутын үед дахин үргэлжилсэн. Хурлын дундуур Г.Мөнхбаяр даргатай цөөн хором ярилцлаа.

-Яг одоо дотор ямар үйл явц өрнөж байна?

 

mongol ardiin nam 3 (1)1

 

-Үдээс өмнө Нийслэлийн засаг даргын тайлан, Намын хорооны тайлан, Нийслэлийн намын хяналтын хорооны тайланг хэлэлцээд, нийтдээ давхардсан тоогоор 80 орчим хүн асуулт асууж, хариулт авлаа. Нийслэлийн намын хороо 36,000 хүнтэйгээс 360 төлөөлөгч 152 үүрээс сонгогдон ирсэн 369 хүн хуралдаж байна.

Хурал маань одоо зохион байгуулалтын ажил руугаа орсон явж байна. Энэ нь манай намын дүрмээр,

Нэгдүгээрт: Бага хурлаасаа намын хороогоо байгуулж, Нийслэлийн намын хороо шинээр эмхлэгдэн зохион байгуулагдана. Шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэй бага хурлаас зохион байгуулагдах Нийслэлийн намын хорооны гишүүдийг эндээс мөн эмхлэнэ. Намын дүрмийн дагуу тоо хэд байх вэ гэдгийг бага хурал өөрөө тогтооно. Тэгээд нэрсүүд нь хэн хэн байхыг нууц санал хуралтаар, өрсөлдөөний зарчмаар тодруулна.

Хоёрдугаарт: Нийслэлийн намын хорооны даргыг сонгодог.

Гуравдугаарт: Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийг сонгоно.

Одоо тооллогын комисс бага хурал байгуулахаар нэр дэвшсэн хүмүүсийн нэрсийг цаасан дээр буулгаж байна.

-Нийслэлийн намын даргад нэг л нэр дэвшигч тодорхой байна. Бусад нь заалнаас нэрээ өгөх үү. Танд дэлгэрүүлж хэлэх зүйл байна уу?

-Нийслэлийн намын хорооны даргад манай намын Удирдах зөвлөл бодлогоороо нэр дэвшүүлдэг. Өчигдөр энэ үйл явц болоод Удирдах зөвлөл шийдвэрээ гаргачихсан. Тэгэхээр ойлгомжтой ш дээ, нам хуралдаж байгаа юм чинь намын бодлогоороо л явна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.