2,000 ам.долларын үнэтэй Galaxy Fold-ын дэлгэц эвдэрч байна гэсэн гомдол иржээ

 

Samsung корпорацийн ашиг орлогыг нэмэгдүүлнэ хэмээн ихээхэн найдлага тавьж буй нугардаг дэлгэцтэй гар утсыг энэ долоо хоногийн эхэнд танилцуулж хэвлэл мэдээллийн ажилтнууд руу илгээжээ.

Galaxy Fold гар утасны дэлгэц жирэлзэх, заримынх нь харлаж эвдэрсэн бол дэлгэц хаагдахад үзэж байсан кино нь алга болсон зэрэг хэд хэдэн алдаа, гэмтэл гарсан тухай сэтгүүлчид мэдэгджээ.

 

wire 12403506 1555530370 662 634x428

Capture2

 

Сан Францискод болсон Unpacked арга хэмжээн дээр нугардаг дэлгэцтэй цоо шинэ гар утас, таблетаа сонирхуулсан билээ. Galaxy Fold зургаан камер, хоёр зай хураагууртайгаар 1,980 ам.долларын үнэтэй худалдаалагдахаар зэхэж байна. 

Энэ сарын 26-ны өдөр Америкийн зах зээлд албан ёсоор борлуулж эхэлнэ.

Fold-ын дэлгэцийг бүрэн дэлгэхэд 7,3 инч АМОЛЕД Инфинити уян дэлгэц таны гарт нээгдэнэ. Харин дэлгэцийг нугалж хаахад 4,6 инч АМОЛЕД авсаархан дэлгэцтэй. Өмнөд Солонгосын технологийн тэргүүлэгч корпораци Google-тэй хамтран нугардаг дэлгэцэнд зориулсан Android аппликейшнуудыг хөгжүүлжээ.

Samsung корпорацийн ашиг орлого буурсан талаар энэ сард мэдээлээд байсан. Корпорацийн зүгээс Fold загварын гар утсыг технологийн шинэчлэл хийж ашиг орлогоо нэмнэ гэсэн хүлээлттэй байгаа ч шүүмжлэгчдийн зүгээс сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ.

 

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.