Хуралдаан үргэлжилж байна

Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас завсарлагын үеэр товч тодруулга авлаа. Харин хурал 16:50 минутад үргэлжлэв. Үдээс өмнөх хуралдааны сунжирсан тайланд төлөөлөгчид ундууцсан бололтой. “Бид тайлан сонсох гэж энд сонгогдоогүй. Хотын намын шинэ даргыг сонгох гэж ирсэн. Бусад гишүүд ч ийм байр суурь байна” хэмээн тэрээр хэлэв.

-Одоогоор нэг л нэр дэвшигч тодорхой байна гэлцэх юм. Заалнаас хэдэн хүн нэр дэвших вэ?

-Заалнаас хэдэн хүн нэр дэвшихийг мэдэхгүй. Нэрээ дэвшүүлье гэсэн сонирхолтой хүмүүс цөөнгүй байх шиг байна.

-Нийслэлийн намыг удирдаж байгаа хүмүүс цаашид ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж, юуг өөрчлөөсэй гэж бага хурлын төлөөлөгчид хүлээж байгаа бол?

-Нийгмийн хүлээлт өөрөө шударга ёс, түүнчлэн хариуцлага сахилга бат, сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрийн биелэлт дээр онцгой анхаараасай гэж хүсч байгааг бага хурлын гишүүд хэлж байна.
-Гэтэл намын бага хурлын төлөөлөгчдийг шударга бусаар сонголоо гэдэг асуудал үүссэн. Энэ шүүмжлэлийг хурлыг зохион байгуулагчид хэр хүлээж авч байна?

-Мандат давхар олгосон, олгосон мандат дээр нэмж олголоо гэсэн асуудал үүссэн. Үүнийг мандатын комисс шийдээд дууслаа. Тиймээс одоо өөр асуудал хэлэлцэнэ. Намын даргаа бага хурлаасаа сонгоё гэсэн яриа ч гарч байсан. Намын хорооны гишүүдээс сонгоно гэж байгаа юм. Гишүүдээ яаж сонгох ёстой вэ гэдгээ ярих байх.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.