Өнөөдрийн трэнд LIVE /2019-04-16/

Өнөөдөр Монголын төдийгүй дэлхийн нийтийн цахим орчинд Парисын дарь эхийн сүмийн шатаж буй энэхүү бичлэг ТРЭНД болов

Францын нийслэл Парис хотын түүхэн дурсгалт газруудын нэг Нотр Дамын сүм өнгөрсөн шөнө шатаж дэлхийн Католик шашинтнууд төдийгүй урлаг соёл, түүх судлаачид эмгэнэн гашуудлаа. Гутгаар Александр папын 1163 онд суурийг нь тавьж байсан Нотр Дамын сүм 13 дугаар зуунд баригдаж дуусан Парисын 850 жилийн түүхийг өгүүлэх түүхэн дурсгалт, аялал жуулчлалын төв болсон ариун нандин газар юм.

Виктор Хюгогийн 1831 онд бичсэн “Нотр Дамын бөгтөр” зохиол сүмийг дэлхий дахинд түүх соёлын өв болоход хувь нэмрээ оруулсан билээ. Жилдээ 13 сая жуулчин зочилдог Парисын Дарь эхийн сүмийг Юнеско Дэлхийн өв соёлын санд бүртгэсэн байдаг.

41

Өнгөрсөн шөнө гарсан галын улмаас сүмийн орой, дээвэр шатсан ч 400 гал сөнөөгчийн ачаар хоёр цамхаг галд өртөж нуралгүй үлдсэн. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мягмар гарагийн өглөө сүмийн гаднаас хийсэн мэдэгдэлдээ Дарь эхийн сүмийг хамтдаа дахин барьж сүндэрлүүлнэ гэсэн юм. Ерөнхийлөгч Макрон сүмийг дахин барих олон улсын хандивын аян зарлахаа мэдэгджээ. Макроныг мэдэгдэл хийсэн даруйд сүмийг дахин барих, сэргээн засварлах ажилд хандив өргөж эхэлсэн байна. Францын Артимес группын эзэн тэрбумтан Франсуа Пиногийн гэр бүл Дарь эхийн сүмийн барилгын ажилд 100 сая евро хандивлаж буйгаа мэдэгджээ.

 

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон

Тэрбумтан Франсуа Пино
Тэрбумтан Франсуа Пино

Сүмийн гал бүрэн унтарсан ба шатаж байх үед нь Парисын оршин суугчид дэргэдээс нь харж эмгэнэн гашуудсан юм. Тэд Католик сүмийн магтаал дуулж хүндэтгэл үзүүлжээ.

51

Галын шалтгааныг хараахан тодруулаагүй байгаа юм. Парис хотын мөрдөгчид гал хаанаас эхэлснийг тодруулах мөрдөн шалгах ажлыг эхлүүллээ. Урьдчилсан байдлаар санамсаргүй тохиолдлоор гал гарсан гэж үзэж байна.

56965435 2315265572089357 4442315211470274560 n1

Сүмд түүхийн дурсгалт ховор нандин бүтээлүүд олон хадгалагдаж байснаас цөөн хэдийг аварч чадсан гэж Парис хотын дарга Анне Хидалго Твиттер хуудсандаа бичжээ. Гэгээн Луйсын хувцас хэрэглэл, Христийн өргөст титэм зэргийг галаас аварч хадгалсан байна. Ширхэг нэг бүр нь түүх өгүүлдэг ховор нандин бүтээлүүдээс хэдийг нь аварч, хэдийг нь галд алдсаныг одоогоор тодруулаагүй байгаа аж.

1111

Галд өртөлгүй үлдсэн хоёр цамхгийг 1200-1250 оны хооронд бүрэн барьж дуусгасан ба 387 гишгүүр бүхий шаттай, 68 метр өндөр юм. Сүмд борооны ус зайлуулах зориулалттай баригдаж байсан домогт гардаг шувууны хөшөө, том жижиг нийлээд 23 тн жинтэй 10 ширхэг хонх байдаг ажээ.

81

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.