Хар нүхийг дуранд буулгасан 29 настай эрдэмтэн бүсгүйтэй танилцаарай

 

Урьд өмнө хүн төрөлхтний төсөөлж ч байгаагүй, боломжгүй гэж бодож байсан зүйлийг бодитоор биелүүлж дэлхийн нийтийн анхаарлыг татаж буй залуу эрдэмтэн бүсгүй бол Кэти Боумэн юм. Тэрээр дөнгөж 29 настай хэдий ч гурван жилийн өмнөөс хар нүхийг камерын дуранд буулгаж зургийг нь авах алгоритмын томьёоллыг бичиж эхэлжээ.

Боумэны удирдсан баг манай дэлхийгээс 500 сая их наяд км-ын зайтай галактикын нууцлаг хар нүхийг Чилиэс Антарктик хүртэл байрлуулсан найман телескопын тусламжтайгаар дуранд буулгаж чадсан юм.

Кэти Боумэн 2016 онд Массачусетсын технологийн хүрээлэнг төгссөн даруйдаа алгоритмээ бичиж эхэлсэн байна. Тэрээр одоо хүрээлэндээ докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа ажээ. Залуу бүсгүй “анх удаа бид авсан зургаа хараад нүдэндээ ч итгээгүй. Бид үнэхээр азтай байсан” хэмээн баярлан ярьжээ. Анх удаа хар нүхний зургийг авч, энэ талаарх мэдээлэл олон нийтэд хүрсэн даруйд Боумэн сошиал ертөнцөд олны танил болж эхэлсэн юм.

 

image

 

Хар нүх гэж юу вэ?

Галактикийн айдас төрүүлэм хар нүхийг энгийн хүний нүдээр харах боломжгүй. Ойролцоогоор 40 тэрбум км зайг эзлэн оршдог ба манай дэлхийгээс гурван сая дахин том гэж үздэг. Messier 87 галактикын орчимд байдаг ажээ. Нидерландын Радбуд их сургуулийн профессор Нэйно Фалке хар нүх нь нарыг тойрон эргэдэг гараг эрхсийн тогтолцоо буюу нарны системээс ч том гэж таамагласан байна.

 

eso1907a

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.