Монгол улсад ажил эрхлэлтийн түвшин өсчээ

8

“Дэлхийн эдийн засаг” сэтгүүлд Монгол улсад ажил эрхлэлтийн түвшин таван жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн гэж мэдээлжээ. Ажил эрхлэлтийн түвшин энэ есөн сарын байдлаар 61,7 хувьд хүрсэн байна. Энэ нь ойрын таван жилд байгаагүй өндөр үзүүлэлт ажээ. Түүнчлэн бараа бүтээгдэхүүний үнэ ч мөн өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш эрс өсч, инфляцийн түвшин нэмэгдэж байгааг дурдлаа. Сэтгүүлийн зүгээс эдийн засгийн үйл ажиллагааны хурд, чиглэлийг тодорхойлдог Борлуулалтын менежерүүдийн индекс 58,3 хувьтай буюу тогтмол гэж бүртгэгдсэн байна. Уг индексийг “Дэлхийн эдийн засаг” сэтгүүл дараах таван гол үзүүлэлтээр бүртгэдэг. Үүнд: ажил эрхлэлтийн түвшин, бизнесийн  итгэлцлийн индекс, зах зээлийн өсөлт, борлуулалт, үнийн хэлбэлзэл зэрэг багтна.

Эх сурвалж: www.worldeconomics.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.