“100 айл”-ын барилгын захыг энэ онд нүүлгэхгүй

“Бэрхшээлгүй орчинд бидний оролцоо” сайн үйлсийн аяны талаар мэдээлэл хийсэн ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоос Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх “100 айл” худалдааны төвийг 2018 оны гуравдугаар улиралд багтаан нүүлгэн шилжүүлэх талаар төрөөс гаргасан шийдвэр ямар шатанд яваа талаар лавласан.

Тэрээр “100 айлын барилгын материалын дэлгүүрүүдийн үйл ажиллагаа тусгай сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл аюулгүй сурч боловсрох эрхэд дам нөлөөлж байгаа. Тиймээс “Эдгээр аж ахуйн нэгжүүдийг нүүлгэх асуудлыг яаравчилж өгөөч” гэдэг хүсэлтийг Нийслэлд тавьсан. “Налайхад Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байгуулагдаж байгаа. Иймд барилгын материалын дэлгүүр, захуудыг тийшээ нүүлгэх бэлтгэл ажил дэс дараагаар явж байгаа” гэдэг хариуг бид авсан. Хугацааны хувьд энэ онд арай нүүлгэлт эхэлж амжихааргүй байгаа юм билээ” хэмээн хэлсэн юм.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.