“Жендерийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлого” аянд 30 гаруй сэтгүүлч оролцжээ

“Жендерийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлого” аянд 30 гаруй сэтгүүлч оролцжээ

Манай улсад хэвлэл мэдээллийн 430 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо бий. Харин байна. Тухайлбал, хүчирхийллийн тухай мэдээлэл бэлтгэдэг ч дандаа хүчирхийлэл үйлдэгдсэний дараа болсон үйл явц, зөвхөн ил болсон хүчирхийллийг мэдээлдэг аж. 

Тиймээс жендерийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлого аянд 10 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 30 орчим сэтгүүлч оролцож жендерт суурилсан нийтлэлийн бодлоготой байх удирдамж, гарын авлагатай танилцаж, редакци, олон нийтэд түгээжээ. Мөн “Жендерт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээшлүүлэх нь” уралдаанд оролцжээ.

Ер нь жендерийн мэдрэмжтэй сэтгүүлзүйг хөгжүүлснээр сэтгүүлзүйд итгэх олон нийтийн итгэл үнэмшил нэмэгдэнэ. Мөн уншигч, сонсогчдын хүний эрх, жендерийн тэгш байдлын талаарх мэдлэг ойлголт дээшилж, нийгэм дэх хэвшмэл буюу буруу ойлголт өөрчлөгдөх боломжтой юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.