Парис хотын зочид буудлаас үнэт эдлэл дээрэмджээ

 

Франц улсын нийслэл Парис хотод байдаг Peninsula зочид буудлын нэг давхрын танхимд шилэн хоргонд хадгалагдаж байсан хагас сая ам.долларын үнэт эдлэлийг зэвэглэсэн этгээдүүд дээрэмджээ.

Нүүрээ халхалж баг зүүсэн дээрэмчдийн нэг нь зочид буудлын ажилтанд буу тулган нөгөө нь танхим дахь шилэн хоргыг сүхээр хагалж үзүүлэнд хадгалсан үнэт эдлэл, хувцсыг дээрэмдэж зугтсан байна.

Парис хотын цагдаа нар дээрэмчдийн зугтсан машиныг олсон боловч хэргийн газраас холгүй хотын баруун захад шатаасан байна.  Мөрдөгчид хэргийг шалгаж эхэлжээ.

Францын нийслэлд урьд өмнө ийм төрлийн дээрмийн гэмт хэргүүд удаа дараалан гарч байсныг дурдвал өнгөрсөн жилийн нэгдүгээр сард

Мөн 2016 онд Парисын загварын долоо хоногийн үеэр Америкийн телевизийн шоуны од

Түүнчлэн 2015 онд Канны кино наадмын үеэр дөрвөн хулгайч 17,5 сая еврогийн үнэт эдлэл, бугуйн цагнуудыг хулгайлсан хэрэг гарч байжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.