Японы гэрээт ажилтны үхлийн шалтгаан “хэт ачаалал” байжээ

 

Японы сансар судлалын агентлагийн төсөл дээр ажиллаж байсан эрэгтэй 2016 онд амиа егүүтгэжээ. Түүний амиа егүүтгэх болсон шалтгаан нь хэт их ажлын ачаалал дарамт байсан гэж эрх баригчид дүгнэсэн байна.

Амиа егүүтгэх үедээ Юкинобу Сато 31 настай байв. Тэрээр Японы сансар судлалын агентлаг Jaxa-д хиймэл дагуулын төсөл дээр гэрээгээр ажил эрхэлж байсан юм. Албаны хүмүүсийн шалгаснаар Сато сарын хугацаанд 70 цаг илүү ажилласан ба илүү цагийн хөлс огт олгоогүй гэдгийг илрүүлжээ.

Энэ бол олон цаг үнэ хөлсгүй хэтрүүлэн ажилласнаас болж учирсан гарз хохирлын нэг жишээ юм. Үүнд сард 45 цаг, жилд 360-аас илүү цаг хэтрүүлэн ажиллахгүй байхыг тусгасан байна. Хэрэв уг хуулийг зөрчвөл пүүс компани, аж ахуйн нэгжүүдийг 300,000 иенээр торгоно гэжээ.

Амиа егүүтгэсэн Сато өдөрт 16 цаг ажилладаг байсан гэж гэр бүлийнх нь өмгөөлөгч танилцуулжээ. Ийм төрлийн амиа хорлох үйлдлийг япончууд “кароши” гэж нэрлэдэг байна.  

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.