СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн аварга Ц.Раднаад хоёр өрөө орон сууцны батламжийг гардуулан өглөө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа 12 цагаас Олон улсын “Сакура” дунд сургуульд болон Ханбогд ресиденс хорооллын гаднах талбайд болсон юм. Ханбогд ресиденс хорооллын тавдугаар ээлжийн орон сууцны батламжийг Ц.Раднаа гуайд гардуулсны дараа Кёкүшюзан Батбаяр хэлсэн үгэндээ “Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон Ц.Раднаа гуайд амжилт хүсэж хоёр өрөө орон сууцыг бэлэглэж байна. Эх орныхоо нэрийг тив дэлхийд дуургасан тамирчиддаа дэмжлэг туслалцаа үзүүлж байхыг үндэсний компаниуддаа уриалж байна” гэв.

Дэлхийн аварга Ц.Раднаа гуай Кёкүшюзан Батбаяр, Улсын заан Ч.Батзориг нарт талархлаа илэрхийлээд “Залуучууд, хүүхдүүддээ захиж хэлэхэд архи, тамхинаас хол байж, өдөр тутмын амьдралдаа дасгал хөдөлгөөнтэй байж хэвшээрэй. Цоглог золбоотой байгаарай. Тэгж гэмээнэ эрүүл саруул байдаг. Эрүүл хүн л ажил амьдралдаа амжилт гаргана шүү” хэмээн захилаа.
Ташрамд хэлэхэд хөнгөн атлетикийн холбооноос Ц.Раднаа гуайг Төрийн дээд шагнал Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнуулахаар холбогдох материалыг бүрдүүлэн Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлээд байгаа юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.