Жадд Трамп "нэгийн даваанд бүдэрлээ"

 

Снукер биллиардын шагналын сан өндөртэй, дэлхийн чансааны China Open 2019 тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо явагдаж байна. 

Гэвч Тэмцээний хамгийн эхний урьдчилсан тоглолтод энэ China Open тэмцээний гурван удаагийн аварга Марк Селби дэлхийн чансааны 92-т эрэмбэлэгдэж буй Крэйг Стийдманд хожигдон тэмцээнээ дуусгалаа. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. Харин түүний дараа тэмцээний нэгдүгээр тойрогт дэлхийн гурван удаагийн аварга домогт Жон Хиггинс дэлхийн чансааны 84-т эрэмбэлэгдэж буй Английн Жое О Коннорт 6:2 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

2505152 52001757 1600 900 01

Дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгдэж буй шилдэг биллиардчин Жадд Трампын хувьд мөн эхний тойрогт дэлхийн чансааны 64-т эрэмбэлэгдэж буй Английн Роби Виллиамст хожигдон тэмцээнээ дуусгалаа. Жадд Трампын хувьд энэхүү China Open тэмцээнд урьд нь хоёр ч удаа түрүүлээд байсан төдийгүй энэ удаагийн тэмцээнд ч түрүүлэх таамагт байсан тамирчин юм. 

Жадд Трамп болон Роби Виллиамс нарын тоглолтын бүрэн бичлэгийг толилуулж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.