Нэрт рэпперийг буудаж хөнөөсөн сэжигтнийг баривчлав

 

Америкийн нэрт рэппер Nipsey Hussle-ыг өнгөрсөн ням гарагт буудаж хөнөөсөн этгээдийг баривчилсан байна.

Цагдаа нар гэмт этгээд рэппертэй хувийн өш хонзонтой байсан гэж үзэж байгаа юм. Хяналтын камерын бичлэгээс харахад хар өнгийн цамцтай сэжигтэн рэппер Hussle руу багадаа гурван удаа толгой, их бие рүү нь буудаж халдсан байна. Энэ үеэр хоёр хүн гэмтэж шархаджээ.

33 насандаа бусдад буудуулж амиа алдсан рэпперын дурсгалыг хүндэтгэж дуу хөгжмийн салбарын уран бүтээлчид эмгэнэл илэрхийлсээр байна. Hussle-ын жинхэнэ нэрийг Эрмиас Дэвидсон Асгедом гэдэг ба Лос Анжелесын өмнөд нутагт хүүхэд насаа өнгөрөөжээ.

 

nipsey hussle lose interview

 

Эх сурвалж: ww.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.