Шилдэг багшийг 100 сая төгрөгөөр шагнах анхны уралдаан зарлагдлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Боловсрол” телевиз хамтран бага ангийн багш нарын ур чадварыг сорих уралдаанд нэвтрүүлэг зохион байгуулахаар болжээ

Монгол Улсын бүх сум, дүүргийн сургуулиудын 1-5 дугаар ангид хичээл заадаг 10 мянга гаруй багшийн төлөөллийг хамруулан уралдаант контентийг бэлтгэх аж.

Тухайн багш сурагчдадаа ямар арга хэлбэрээр мэдлэг өгч, шинэ техник, технологи, хэрэглэгдэхүүн ашиглаж буйг нь шоу нэвтрүүлгийн элементтэй хослуулан сонирхолтой байдлаар үзүүлнэ. Сүүлийн шатанд шалгарсан .

Энэ нь багшийн ур чадварыг анх удаа өндрөөр үнэлж буй тохиолдол болж байна талаар БСШУСЯ-аас мэдээллээ.

Нэвтрүүлгийн явцад мэргэжлийн багш нарын ур чадварыг шүүгчид төрөл бүрээр сорих бөгөөд  энэ төрлийн контентод туршлагажсан мэргэжлийн баг буюу “Боловсрол” телевизийн уран бүтээлчидтэй хамтран ажиллах юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.