Мозамбик улсад хумхаа өвчний 1,000 гаруй тохиолдол илрээд байна
Идай хар салхи дайран өнгөрсөн Мозамбик улсад хумхаа өвчний 1,052 тохиолдол илэрснийг тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ.
Одоогоос дөрөв хоногийн өмнө хумхаан 139 тохиолдол бүртгэгдсэн бол богино хугацаанд бараг 10 дахин нэмэгдсэн байна.
Хоногт дунджаар уг өвчний 200 шинэ тохиолдол илэрч байгаа юм.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр хумхаа өвчнөөр нэг хүн амиа алдсан байна.
Өвчний тархалтыг намжаахын тулд нэн даруй урьдчилан сэргийлэх тарилгыг ойр орчмын нутгийн оршин суугчдад хийх шаардлагатай болсон байна.
Өвчний голомтод байгаа иргэдэд 900,000 тун бүхий урьдчилан сэргийлэх тарилга илгээхээр болжээ.
Мозамбикийн Бейра хотод байдал хамгийн хүнд байна. Уг хотод нийт халдварлагсдын 959 нь бүртгэгджээ.
Хар салхинд өртсөн нутагт цэвэр усны хангамж тасарснаас иргэд бохирдсон ус, хүнс хэрэглэснээр өвчний тархалт ихэссэн гэж үзэж байна.

Мозамбикаас гадна Малави, Зимбабве улсын нутаг дэвсгэрт шуурсан Идай хар салхины улмаас 700 гаруй хүн амь үрэгдээд байгаа юм. Олон зуун мянган иргэн орон гэргүй болж, хүнс тэжээл ундны усны хомсдолд ороод байна.
Эх сурвалж: www.theguardian.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.