Ажлаа хийж явсан замчин вагонд дайруулж нас баржээ

 

Энэ хэрэг Налайх руу явах замд Хонхор орчимд болсон ажээ. Талийгаач зам шалгаж явсан бөгөөд вагондоо дайруулжээ. Энэ талаар албан ёсны тайлбар, мэдэгдэл гараагүй ч Цагдаагийн байгууллагууд үгүйсгэсэнгүй.

Өмнө нь Улаанбаатар төмөр зам дээр ийм хэрэг гарч байсан бөгөөд тухайн үедээ дайруулж нас барсан хүнийг амиа хорлосон гэсэн дүгнэлт гаргуулж байсан талаар зарим хэвлэлүүд мэдээлж байна. Ажлаа хийж явсан хүнийг зам дээр дайрах тохиолдол нэг биш удаа гарч байгаа нь тус компанийн ажилчдын мэргэжлийн ур чадвар уу эсвэл өөр хүчин зүйл нөлөөлж байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Бид энэ асуудлаар дахин мэдээлэл хүргэнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.