Америкийн их сургуулиуд дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтыг тэргүүлэв

Их Британийн “Quacquarelli symonds” компани дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтаа шинэчлэн нийтэлжээ. . . Тус сургуулийн дараагаар Кембрижийн их сургууль, Цюрих дахь Швейцарийн технологийн дээд сургууль, Лондоны Хааны коллеж, Чикагогийн их сургууль орсон бол жагсаалтын 10 дугаарт Лондоны их сургууль бичигдсэн байна. М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль жагсаалтын 90 дүгээрт бичигдэж, шилдэг 100 их сургуулийн тоонд оржээ. Шилдгийг шалгаруулахдаа тухайн сургуулийн нэр хүнд, багш, оюутны тооны харьцаа, эрдэм шинжилгээний ажил нь нийтлэгдсэн байдал, ажил олгогчдын дундах нэр хүнд, гадаад оюутны болон багшийн эзлэх хувь гэсэн зургаан шалгуур тавьдаг байна.

undesnii shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.