Зүүнхараагийн ойн харуулыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ойн сангийн харуул А гуравдугаар сарын 28-ны өдөр  сураггүй алга болжээ.

Түүнийг эрэн хайх ажиллагааг өчигдрөөс эхлүүлсэн боловч одоогоор хараахан олдоогүй байгаа аж.

Ойн сангийн харуул "Шар шургаагт" гэдэг газрын ойр орчмоос сураггүй алга болсон бөгөөд яг одоо тус аймгийн Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газар хамтран тус газрын гурван км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Ойн сангийн харуул нь 57 настай А гэгч юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.