СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэ лхагва гарагт Улаанбаатарт 17 хэмийн дулаан байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

Малчид, иргэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд хур тунадас орохгүй, өдөртөө дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 04 дүгээр сарын 3-наас 04 дүгээр сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 3-ны шөнө Хэнтэйн уулархаг нутгаар, 4-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн зарим газраар, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр, 5-нд зарим газраар, 6-нд говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. Энэ сарын 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.