Дуудлагын такси андуурсан бүсгүй бусдын гарт амиа алджээ

 

Колумбиа хотын оршин суугч 21 настай Саманта Жосефсон баасан гарагийн шөнийн 02 цагт найзуудаасаа салж Uber такси дуудан харих гэж байжээ.

Маргааш өдөр нь найзууд нь цагдаад дуудлага өгч эрэн сурвалжлах ажиллагаа эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа цацагт хяруул агнахаар явж байсан анчид бүсгүйн цогцсыг Колумбиагаас 100 гаруй км-т байхыг нь олжээ.

 

Сэжигтэн
Сэжигтэн

Гэмт этгээд 24 настай Натанел Дэвид Роуланд гэгч бөгөөд машинаас нь хохирогчийн цус олдсон байна. Мөн бүсгүйн толгой хүзүү нүүр, хөлөнд их хэмжээний шарх сорви үүссэнээс сэжигтэн түүн рүү дайрсан байж магадгүй гэж урьдчилан таамаглажээ. Сэжигтэн бүсгүйг хуурч машиндаа суулган түүнрүү дайрч амь насыг бүрэлгэсний дараа хол аваачиж хаясан гэж буруутгаж байна.

 

5ca103ae240000b900066d9a

 

Жосефсон Өмнөд Каролинагийн их сургуулийн оюутан байжээ. Мужийн захиргаа болон их сургууль, цагдаагийн газраас гүн эмгэнэл илэрхийлжээ.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.