Оросын саятан эмэгтэй онгоцны ослоор амиа алджээ

 

Оросын хоёр дахь нисэх хүчний компанийн хамтран эзэмшигч хувийн онгоцоороо аялж байгаад осолдож амиа алдсан тухай мэдээлжээ. Энэ жил 55 настай

Хатагтай Филева осолдох үедээ Epic-LT дан хөдөлгүүртэй зургаан зорчигчийн суудалтай хувийн онгоцоороо Францын Каннаас нисч Германы Эгэлсбах нисэх буудалд газардах гэж байжээ. Онгоцонд Филеватай байсан нэг зорчигч, нисгэгчийн хамт амиа алдсан ба хувийн жижиг онгоц юу ч үгүй болтлоо шатжээ.

Ослын шалтгааныг хараахан тодруулаагүй, Филеватай хамт явсан зорчигчийг Оросын иргэн гэж таамаглаж байна. Осол гарах үед онгоцыг дагаж байсан цагдаагийн машин өөр нэг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн тухай мэдээлжээ.

 

 106249629 mediaitem106249628

 

Наталья Филева S7 буюу Сибирийн Эйрлайнсыг нөхөртэйгээ хамтран эзэмшдэг ба түүний нөхөр Владислав Филев компанийн гүйцэтгэх захирлын алба хашдаг ажээ. Сибирийн Эйрлайнс нь Аэрофлот нислэгийн компанийн гол өрсөлдөгч төдийгүй 26 орны 181 хот руу нислэг үйлддэг 96 онгоцтой  юм байна.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.