Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилжээ

Ж.Сайхан

Баянзүрх дүүргийн ИТХ ээлжит хуралдаанаа хуралдуулж төлөөлөгчдийн бүрэн эрхийг батламжлах, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, дүүргийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцжээ. Өнгөрсөн 2016 онд явуулсан тус дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр зарим нэр дэвшигчид мөнгө тараасан маргаан гарснаар гурван шатны шүүх хэргийг хянаж, энэ сарын 23-нд дахин сонгууль явуулаад байгаа. Дахин сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Галцог, Г.Доржпалам нар олонхын санал авсан тул Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан тогтоолыг үндэслэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч, батламжилсан байна. Ийнхүү МАН-ын төлөөлөгчид олонх болсон тул Баянзүрх дүүргийн ИТХын хуралдаанаар Засаг даргад Э.Бат-Амгаланг дэмжиж, батламжлуулахаар нийслэлийн Засаг даргад нэрийг нь өргөн барьсан юм.

Тэгвэл .

Э.Бат-Амгалан нь

  • нийслэлийн Сүхбаатар дүүргийн I бүрэн дунд сургуулийг 1994 онд төгсөж,
  • 1998 онд МУИС-ийн Олон улсын худалдааны дээд сургуулийг Гадаад албаны ажилтан,
  • 2002-2004 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр дүүргэжээ.
  • Тэрбээр 2008-2010 онд Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга,
  • 2010-2011 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын орлогч дарга,
  • 2015 онд “Чингис хаан” нисэх буудлын гадаад харилцааны тасгийн даргын албыг хашиж байсан гэнэ.
  • Мөн 2010 нь НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2013 оноос МАН-ын Бага хурлын гишүүн,
  • 2016 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн МАН-ын даргын албыг хашиж буй аж.

undesnii shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.