СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МИАТ ТӨХК Гуанжоу хотын шууд нислэгээ нээлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

МИАТ компани ийнхүү Гуанжоу хот уруу шууд нисдэг болсноор хоёр улсын иргэд харилцан зорчиход нэн таатай нөхцөл бүрдэхээс гадна худалдаа бизнес, аялал жуулчлал, боловсролын салбар цаашлаад БНХАУ-ын өмнөд хэсэгтэй харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих таатай нөхцөл бүрдэнэ гэж  байгаа ажээ.

Зорчигчдоо зорьсон газарт нь аюулгүй найдвартай хүргэхээр Агаарын хөлгийн дарга Б.Амарсанаа, Ч.Гэрэлт-Од тэргүүтэй нисэх бүрэлдэхүүнтэй В737-800 агаарын хөлөг 22:40 цагт Чингис Хаан олон улсын нисэх буудлаас Гуанжоу хотыг чиглэн хөөрлөө.

Гуанжоу бол БНХАУ-ын дөрөв дэхь том хот бөгөөд аялал жуулчин, худалдаа бизнес  өндөр хөгжсөн хот юм. Сүүлийн үед манай улсын иргэд “Canton Fair” үйлдвэр худалдааны  үзэсгэлэнд оролцохоор Гуанжоу хот уруу ихээр зорчдог болсон. Энэ өдрөөс эхлэн МИАТ компани зуны нислэгийн хугацаанд долоо хоногт 2 удаа буюу Пүрэв, Ням гаригт уг чиглэлд шууд нислэг үйлдэх юм.

Зөвхөн өнгөрсөн 2018 онд БНХАУ-ын 1,4 сая иргэн Google хайлтын программаар Монгол Улсад хэрхэн аялах тухай мэдээлэл хайж үзжээ. Энэ тоо Хятадын улсын зах зээлд амжилттай ажиллах боломж байгааг бидэнд харуулж байна.   

 

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.