Г.Алтанбагана Их Британийн жүдочийг цэвэр яллаа

 

 Тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар МУГТ М.Уранцэцэг өөрийн жиндээ хүрэл медаль хүртэж дөрвөн бөх шагналт байранд орсон байна. 

altanbagan 03 01 01 01

Өнөөдөр эмэгтэйчүүдийн -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн 90кг, -100кг, +100кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дөрвөн жинд таван бөх барилдана.

Армийн Дэлхийн Аварга, Алдар Спорт Хорооны тамирчин Г.Алтанбагана эрэгтэйчүүдийн -90кг жингийн В хэсгийг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт Их Британийн Фразер Чамберлайнтай барилдан цэвэр яллаа. Манай бөх тун удахгүй хоёрдугаар тойрогт Узбекстан улсын жүдоч Якёо Имамовтой барилдана. 

Г.Алтанбагана Их Британийн Фразер Чамберлайныг цэвэр ялсан барилдааны бичлэгийг толилуулж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.