Өнөөдөр манай таван бөх барилдана

 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн 90кг, -100кг, +100кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дөрвөн жинд таван бөх барилдана.

Хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 16:00 цагаас эхлэх ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлнэ.

Эрэгтэйчүүдийн -90кг жингийн В хэсгийг Г.Алтанбагана тэргүүлэн барилдах ба эхний тойрогт Их Британийн Фразер Чамберлайнтай барилдах оноолттой байна.  Харин С хэсэгт Г.Пунцагцэрэн эхний тойрогт Рафаел Маседотой барилдах оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн -90кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -90кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -100кг жингийн С хэсэгт О.Хангал эхний тойрогт Литуаниа улсын жүдоч Рокас Ненартавикиустэй барилдах оноолт гарчээ. 

Эрэгтэйчүүдийн -100кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -100кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн +100кг жинд С.Бат-Орших эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Нидерландын Рой Мэертэй барилдах оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн +100кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн +100кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -78кг жингийн А хэсэгт Б.Эрдэнэт-Од эхний тойрогт Израйль улсын жүдоч Инбар Ланиртай барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -78кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн -78кг жингийн оноолт

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.