МУГТ Г.Одбаяр дагах барилдаанд гарч ирлээ

 

Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73кг, -80кг, эмэгтэйчүүдийн -63кг, -70кг жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байгаа ба манай улсаас МУГТ Г.Одбаяр тэргүүтэй гурван бөх барилдаж одоогийн байдлаар Ц.Сүнжидмаа, Г.Чойжилсүрэн нар ялагдан тэмцээнээ дуусгаад байна. 

Эрэгтэйчүүдийн -73кг жинд дэлхийн аваргын хүрэл медальт Гуравдугаар тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны Гиорги Чихелидзетэй барилдан нэмэлт цагт цэвэр яллаа. С хэсгийн аваргын төлөө Францын Гуилауме Чайнетэй барилдан харамсалтайгаар ялагдан дагах барилдаан хийхээр боллоо. Дагах барилдаанд Гүржийн Лаша Гиунашвилитэй барилдахаар боллоо. 

МУГТ Г.Одбаярын хувьд жиндээ 4229 оноотойгоор дэлхийн чансааны 6-д эрэмбэлэгдэж байна.

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.