Өнөөдөр МУГТ Г.Одбаяр тэргүүтэй гурван бөх хүч үзнэ

 

Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох бол манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 15 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцож байгаа юм. Монголын баг тамирчдын мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу. 

Өнөөдрийн тэмцээний Улаанбаатарын цагаар 16:00 цагаас эхлэх бөгөөд манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлнэ. 
Эрэгтэйчүүдийн -73кг жинд МУГТ Г.Одбаяр С хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн бол Г.Чойжилсүрэн А хэсгийн эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч Гүржийн Фридон Гиганитэй барилдах оноолт гарчээ. 

Эрэгтэйчүүдийн -73кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -73кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -63кг жинд Ц.Сүнжидмаа эхний тойрогт Словенийн Лиа Лудвиктэй барилдах оноолт гарчээ. 

Эмэгтэйчүүдийн -63кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн -63кг жингийн оноолт

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.