МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өчигдөр эхэлж хөнгөн жингийн барилдаанууд явагдлаа. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох бол манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 15 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцож байгаа юм. Монголын баг тамирчдын мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу. 

CGS 7706 1553878912 1553878912 01

 Ийнхүү манай улс тэмцээний эхний өдрийн дараах байдлаар медалийн чанараар 52 орноос наймдугаар байрт жагсаж байна. 

Тбилисийн гран при тэмцээний медалийн хүснэгт
Тбилисийн гран при тэмцээний медалийн хүснэгт

Эмэгтэйчүүдийн -48кг жинд дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг өчигдөр дараах барилдаануудыг хийж хүрэл медаль хүртлээ.

CGS 8226 1553878885 1553878886

  • Жингээ тэргүүлж буй тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Сербийн Андреа Стожадиновтой барилдан цэвэр ялсан

    • Хэсгийн аваргын төлөө Бразилын Бригида Наталиатай барилдан мөн цэвэр ялсан. 

  • Хагас шигшээд Францын Милани Клементтэй барилдан торгуулиар ялагдсан.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.