Б.Хорлоодой хүрэл медалийн төлөө барилдана

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр эхэллээ. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох бол манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 15 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцож байгаа юм. Монголын баг тамирчдын мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу. 

20171019 zagreb wchj hve qf khorloodoi bishrelt mgl 241a0924 01

Эмэгтэйчүүдийн -52кг жинд Б.Хорлоодой өнөөдөр дараах барилдаануудыг хийж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

  • Эхний тойрогт Словен улсын Нарекс Петратай барилдан торгуулиар цэвэр ялсан.
  • Хоёрдугаар тойрогт Туркын Дамла Калискантай барилдан цэвэр ялсан.
  • Хэсгийн аваргын төлөө Швейцарын Евелине Цчопптой барилдан мөн цэвэр ялсан. 
  • Хагас шигшээд Италийн Одетте Гиуфридатай барилдан нэмэлт цагт ялагдсан хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байгаа юм.

 

Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.