Дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр эхэллээ. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох бол манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 15 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцож байгаа юм. Монголын баг тамирчдын мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу. 

20171006 tashkent action ijf day1 quarter final mgl munkhbat vs rus pavlenko u48 kg 01

Эмэгтэйчүүдийн -48кг жинд дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг өнөөдөр дараах барилдаануудыг хийж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

  • Жингээ тэргүүлж буй тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Сербийн Андреа Стожадиновтой барилдан цэвэр ялсан
  • Хэсгийн аваргын төлөө Бразилын Бригида Наталиатай барилдан мөн цэвэр ялсан. 
  • Хагас шигшээд Францын Милани Клементтэй барилдан торгуулиар ялагдсан.

Франц бөхийн хувьд 20 настай шинэ залуу тамирчин юм. 

Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.