М.Уранцэцэг гавьяатад өгсөн торгуулиуд зүй ёсных байсан уу?

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр эхэллээ. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох бол манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 15 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцож байгаа юм. Монголын баг тамирчдын мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу. 

CGS 7787 1544859866 1544859866 01

Өнөөдөр манайхаас долоон бөх барилдаж МУГТ М.Уранцэцэг, МУГТ Г.Болдбаатар, Б.Хорлоодой нар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 21:00 цагт явагдах ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно. 

Эмэгтэйчүүдийн -48кг жинд дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг хагас шигшээ хүртэл өрсөлдөгчдөө цэвэр ялсаар хагас шигшээд Францын Милани Клементтэй барилдсан барилдаан шүүлтийн том маргааныг дагуулаад байна. Уг барилдаанд манай бөхийг хэт ойрхон давтамжтайгаар дараалан торгож торгуулиар хаслаа. 2017 онд Урнаа гавьяат Милани Клементтэй дэлхийн аваргын хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялж байсан удаатай.   

Шүүлтийн маргаантай М.Уранцэцэг Францын Милани Клементтэй барилдсан барилдаанын бичлэгийг хүлээн авч үзнэ үү.  

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.