1000 хүүхэд "Нэг хором хүлээ" уриан дор жагслаа

 

Тээврийн цагдаагийн албанаас Автотээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо болон бусад үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран өнөөдрөөс долоо хоногийн хугацаанд улсын хэмжээнд “Нэг хором хүлээ” уриан дор “НЭГ ХОРОМ” аяныг зохион байгуулж эхэллээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь Хүн-Зам-Тээврийн хэрэгсэл-Орчин гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд .

55822270 1343105342496885 8403233334305488896 o

54279487 1343105102496909 4707331551380111360 o (1)

Хүний олноос замбараагүйтэл бий болдог бус хүмүүс өөрсдөө дур зоргоороо байж, хууль дүрмээ баримталдаггүйн улмаас замбараагүй байдал үүсдэг бөгөөд , тэдэнд замын хөдөлгөөний сахилга, соёл, зөв дадлыг хэвшүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор аяныг зохион байгуулж байна.

Уг аяны нээлтийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаруй хүүхдүүд, үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын төлөөлөл, үлгэрийн баатрууд оролцож, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох эрхийнхээ төлөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль-Төв шуудангийн уулзвар-Драмын театр-1 дүгээр сургууль маршрутаар жагсаж .

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд "Жүр үр бэйкери", "Өгөөж" ХХК, АПУ ХХК, TESO ХХК, Хүүхдийн Dream box телевиз зэрэг байгууллагууд хүүхэд багачууд болон замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцож байгаа иргэдэд нэрийн бүтээгдэхүүнээс бэлэглэх, зөвлөмж, санамж сэрэмжлүүлэг тараах зэргээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

55448457 1343105485830204 6311619982396489728 o (1)

55528699 1343105402496879 4187472854515712000 o

Аяны хүрээнд “Нэг хором”-ыг сурталчлан таниулах олон ажил, арга хэмжээ зохион байгуулагдах тул иргэдийг болон бусад байгууллага, аж ахуй нэгжийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

55512068 1343105112496908 2969012786081824768 o

55680141 1343105419163544 8141213378329706496 o

55690708 1343105359163550 8078911536216670208 o

55726416 1343105525830200 1127253732073930752 o

55736600 1343105132496906 3459603892164100096 o

56140452 1343105202496899 4915068674127167488 o

56171737 1343105222496897 8262726524348661760 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.