Huawei компанийн борлуулалт 100 тэрбум ам.долларт хүрчээ

 

Хятадын технологийн тэргүүлэгч Huawei компани 2018 онд 721 тэрбум юань буюу 107 тэрбум ам.долларын борлуулалт хийснээс цэвэр ашиг өмнөх жилийнхнээс 25 хувиар өсч 59,3 тэрбум юаньд хүрсэн байна.

АНУ Huawei технологийн компанийн 5G интернэтийн сүлжээг эсэргүүцэж байгаа ч ашиг орлого нь нэмэгджээ.

Австрали, Канад, Шинэ Зеланд, Америк зэрэг барууны томоохон зах зээлтэй орнууд 5G интернэтийн сүлжээнээс татгалзсанаар энэ салбарт ашиг орлогын хэмжээ 1,3 хувиар буурчээ.

Эдийн засгийн шинжээчдийн хэлж байгаагаар сүүлийн хоёр жилийн дотор компанийн борлуулалт, ашиг орлого хурдацтайгаар нэмэгдсэн. 2017 онд бараг 50 хувиар цэвэр ашиг өссөн гэжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.