Диснейлэндэд тамхи татахыг хориглов

 

Уолт Дисней ирэх тавдугаар сард “Оддын дайн: Galaxy’s Edge” шинэ тоглоомын газраа нээхээр бэлтгэлээ базааж байна. Нээлтийн өмнөх бэлтгэл ажлын хүрээнд Калифорни, Флорида мужуудад байдаг паркууддаа тамхи татахыг хориглохоор болжээ.

Ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Диснейлэндүүдэд зочлохдоо үйлчлүүлэгчид тамхи татаж болохгүй гэдгийг санахаас гадна хүүхдэд зориулсан том тэрэг оруулахгүй гэж мэдэгджээ.  

Цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын газруудын гадна талбайд тамхи татахыг зөвшөөрсөн цэгүүд байгуулна. Мөн таны хүүхдийн тэрэг өргөнөөрөө 79 см, өндрөөрөө 132 см-ээс хэтрэхгүй байх ёстой.

Удахгүй нээлтээ хийх “Оддын дайн: Galaxy’s Edge” зургаан га талбайг хамрах тоглоомын газартай холбогдуулан Диснэйлэнд тасалбарын үнээ найман хувиар нэмсэн байна.

 

1000x 1

 

Эх сурвалж: www.cnn.com, www.reuters.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.