Венесуэлийн сөрөг хүчний удирдагчийг 15 жил төрийн албанаас түдгэлзүүлэв

 

Венесуэл улсын сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидо өөрийгөө түр хугацаанд үүрэг гүйцэтгэх шинэ Ерөнхийлөгч хэмээн зарласныг барууны орнууд өөгшүүлэн дэмжээд буй. Тус улсын санхүүгийн хянах газраас сөрөг хүчний удирдагчийг дээд тал нь 15 жилийн турш төрийн алба хаших эрхгүй хэмээн мэдэгдсэн байна.

Санхүүгийн хянах газрын дарга Элвис Аморосогийн мэдэгдсэнээр Гуаидогийн хувийн санхүүгийн зохицуулалтад хуулинд харшлах зүйлс илэрсэн гэжээ. Харин Өнгөрсөн долоо хоногт Гуаидогийн туслах Роберто Маррерогийн гэрээс зэвсэг, гадны улсын мөнгөн тэмдэгт олдсон хэргээр баривчлан саатуулсан. Тагнуулын байгууллагын уг ажиллагааг ч мөн сөрөг хүчний удирдагч үндсэн хуулинд нийцээгүй үйлдэл хэмээн буруутгаж байна.

Тус улсад үүссэн нөхцөл байдлыг ойроос ажиглаж буй олон улсын шинжээчдийн зүгээс Үндэсний Ассемблейн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Гуаидо бүрэн эрхийнхээ хугацааг дуусах үед дахин нэр дэвшихээр болбол түүний эсрэг хэрэг тулгана гэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.