Сиднейн агаарын хяналтын цамхагт утаа гарч нислэгүүд саатжээ
Австралийн Сиднейн хотын агаарын хяналтын цамхагт утаа гарснаас болж олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа түр хугацаанд саатжээ.
Орон нутгийн цагаар баасан гарагийн үд дундын үед Маскот нисэх буудалд газардах болон хөөрөх бүх нислэгийг бүрэн зогсоосон тухай мэдэгдсэн байна.
Утаа гарсан даруйд хяналтын цамхгийн ажилтнуудыг гаргаж, аюулгүй байдлыг хангажээ.
Радарын зурган дээр Сиднейн Маскот нисэх буудалд газардах байсан онгоцууд агаарт хэд хэдэн удаа эргэж чиглэлээ өөрчилсөн нь харагджээ.
Нислэгийн хяналтын төвд утаа гарсны дараа гал сөнөөгчид болон түргэн тусламжийнхан нэн даруй ирсэн байна.
Үд дунд өнгөрсний дараа зарим нислэгүүдэд газардах зөвшөөрөл өгсөн ч хөөрөх зөвшөөрөл өгөлгүй уджээ.
Зорчигчид баасан гарагийн нислэг хойшилж, түр саатсан тухай цахим ертөнцөд бичсэн байна.
Эх сурвалж: www.theguardian.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.