ОХУ-ын алдарт хөгжимчин Сергей Судзиловский өнөөдөр "Мастер класс" тоглолтоо хийнэ
Д.Цэцэг
ОХУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн, мэргэжлийн хөгжимчдийн томоохон төлөөлөгчдийн нэг, П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын VI уралдааны шагналт, “Grammy Awards-2004” наадмын нэр дэвшигч С.В.Судзиловский манай оронд ирээд байна. Тэрбээр өчигдөр Монгол Улсын Консерваторын концертын танхимд “Морин хийлийн тоглолт” зохион байгуулсан бол өнөөдөр “Мастер класс” тоглолтоо хийх юм.
С.В.Судзиловский оркестртай бие даасан тоглолтоо дэлхийн ихэнх оронд хийсэн бөгөөд Европ, Америк, Солонгос ба дэлхийн алдартай Gewandhaus (Лейпциг), Royal Albert Hall (Лондон), Manuel de Falla Hall (Мадрид), Schauspielhaus (Берлин)-ний тайзнаа тоглосон нэгэн. Мөн Шлезвиг-Гольштейне (Герман), Мильштатте (Австр), Лионе (Франц), Ульме (Швед), Коорсхольме (Финлянд), Охриде (Македони) орнуудад зохион байгуулагддаг Олон улсын томоохон хөгжмийн наадамд тогтмол оролцог юм. Түүний ховор авьяас, ур чадвар, хөгжимдөх техникийг хөгжим шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг бөгөөд С.В. Судзиловский нь эх орныхоо орчин үеийн хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн гэгддэг билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.