Боинг 737 Мах онгоцуудын программ хангамжийг шинэчилнэ

 

Боинг 737 Мах 8 загварын онгоцууд удаа дараалан осолдсон шалтгаан бүрэн дүүрэн тодроогүй байна. Олон улсын нисэх хүчнүүд хэдий болтол уг онгоцуудыг нислэгт явуулахаас түдгэлзүүлэх нь ч мөн тодорхойгүй байгаа юм.

Боинг компанийн зүгээс Боинг 737 Мах онгоцуудын программ хангамжийг засч сайжруулна гэдгээ мэдэгдлээ. Мах загварын онгоцуудад шинээр анхааруулах аюулгүй байдлын систем суурилуулахаар болжээ. Онгоцны мэдрэгчид ямар нэг асуудал илэрсэн тохиолдолд дохио ирж нисгэгчдийг илүү хянамгай байхыг сануулах юм байна.

“Дахин осол гаргахгүйн тулд бид байж болох бүх л аргыг хэрэглэнэ” гэж Боингийн бүтээгдэхүүн хариуцсан газрын захирал Майк Шиннет хэлжээ.

 

 

Эх сурвалж: www.reuters.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.