Мишель Обамагийн дуртгал ном 31 хэл дээр орчуулагдаж, 10 сая гаруй хувь борлогджээ

 

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама өөрийн намтар түүхийг өгүүлсэн Becoming номоо хэвлүүлсэн нь дэлхийн 31 хэл дээр хөрвүүлэгдэж, 10 сая гаруй хувь борлогдоод байна. Тэргүүн хатагтай асны бүтээл энэ эрчээрээ зарагдвал тун удахгүй орчин цагт хэвлэгдсэн хамгийн их борлуулалттай дуртгал номоор шалгарна гэж салбарын шинжээчид таамаглаж байгаа юм.

Мөн тэргүүн хатагтайн өөрийн дуу хоолойгоор уншсан аудио ном богино хугацаанд олон уншигчдад хүрч чадсан юм. Номыг амжилттай зарагдаж дэлхий даяар эрэлттэй болоход нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл бол хатагтай Обамагийн сурталчилгааны аялал байсан. АНУ-ын хэд хэдэн муж, бусад улс орнуудад аялан номоо сурталчилж иргэдтэй уулзахад хэдхэн минутын дотор олон мянгаараа зарагдаж байжээ. Лондон, Копенхаген, Стокгольм, Осло, Парис, Амстердам хотуудад Мишель Обама аялж номоо сурталчилжээ.

 

5760

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.