Хуульзүйн байнгын хороогоор дэмжсэн төслийг одоо УИХ-аар хэлэлцэнэ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж УИХ-аар хэлэлцүүлэхээр дэмжлээ.
Хуульзүйн байнгын хороо хуралдаж дууссан учир одоо УИХ-ын чуулган хуралдаж дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой юм.
Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр С.Зориг агсны хэргийн яллагдагчдыг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүдэд хаалттай үзүүлэхээр болсон юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.