СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинээр зарагдах бүх машинд хурд хязгаарлагч суурилуулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Европын Холбоо 2022 оноос эхлэн шинээр зарагдах бүх автомашинуудад автомат хурд хязгаарлагч суурилуулах хуулийн төслийг баталжээ.

Хэрэв жолооч заасан хурдаас хэтрүүлбэл машин автоматаар зогсох төхөөрөмжийг суурилуулснаар олон мянган хүний амь насыг аварна гэж үзжээ. 2022 оноос хурд хязгаарлагч ашигласнаар 15 жилийн дотор буюу 2037 он гэхэд 25,000 хүний амь насыг аварч 140,000 хүнийг бэртэж гэмтэхээс хамгаалж, 50 жилийн дараа авто ослоор амиа алдагсдын тоо тэг болно гэж тооцоолж байна.

Автозамын аюулгүй байдлыг хамгаалах шинэ хуулийн төслийг Европын зөвлөл дэмжсэн. Зөвлөлийн комиссар Элзбета Бенковска “ Хэрэв аюулгүй байдлын шинэ дүрмийг суудлын бүсээ зүүх ёстой гэдэгтэй адил нэн тэргүүнд хэрэгжүүлж эхэлбэл энэ төрлийн ослыг эрс бууруулна” гэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.