ШУУД: Л.Гансүх “Шударга бусын хонгилд хэлмэгдэгчдийн холбоо” ТББ байгуулж байна

 

Байгаль орчны сайд асан Л.Гансүх "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орсноос хойш Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын байгуулсан "Шударга бусын хонгил-д хэлмэгдсэн зургаан хүн уулзсан талаар ярилаа.

Энэ хүмүүс нь өөрсдөд нь учирсан зовлонгоо ярьж зарим нь хамтран “Хонгил”-ийг нураахад, цаашид дахиж ийм явдал бий болгохгүйн тулд холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулахад зохих хувь нэмрээ оруулахын тулд “Шударга бусын хонгилд хэлмэгдэгчдийн холбоо” ТББ байгуулж байгаагаа зарлаж байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.