Зургаан давхраас унасан жирэмсэн эх гэмтлээ даалгүй нас баржээ
Цагдаагийн алба хаагч өндрөөс унасан жирэмсэн эмэгтэйн амийг аварчээ
БГД-ийн 11 дүгээр хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн /ЭХЭМҮТ/ зургаадугаар давхраас өчигдөр орой буюу 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 22.50 минутын үед нэгэн эмэгтэй цонхоор унажээ.
Уг эмэгтэй жирэмсэн байсан бөгөөд ЭХЭМҮТ-ийн төрөхийн өмнөх ажиглалтын өрөөнд хэвтэж байсан аж.
Энэ үед эргүүл хийж явсан Чингэлтэй Дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Нямбаатар цонхоор унаж буй эмэгтэйг харж машиндаа байсан дээлээр уг эмэгтэйг доороос нь тосч авсэн байна.
17 настай уг жирэмсэн эхийг гэмтлийн эмнэлэгт түргэн шуурхай хүргэж өгснөөр эх хүүхдийн амь насыг аварчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.