ШУУД: УИХ-ын чуулган: АТГ-ын удирдлагуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ

 

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга н.Нямдорж, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Монгол улсын Ерөнхий шүүгч Ц.Зоригт, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарыг хугацаанаас нь өмнө огцруулж, өөрчлөх хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан билээ.

Энэ асуудлыг хэлэлцэхээр яг одоо УИХ-ын чуулган зарлагдаад байна. Гишүүдийн ирц бүрдэхгүй байгаатай холбоотойгоор чуулганы хуралдаан хүлээгдэж байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.